BLOGGER TEMPLATES AND TWITTER BACKGROUNDS

Í¿¿ðñ áàÿæóóëàõ òåõíîëîãè

ÄÝËÕÈÉÍ ÝÐ×ÈÌ Õ¯×ÍÈÉ
ÝÕ ¯¯ÑÂÝÐÈÉÍ ÍªªÖ /Нүүрс/



  • Нефть 35-50 жил
  • Нүүрс 800 жил
  • Байгалийн шатах хий 60-80 жил

Монгол улс нүүрсний нөөцөөр дэлхийд эхний 12-т ордог. Геологи хайгуулын таамаг нөөц 150 млрд.тонн нарийвчилсан хайгуулаар 20 млрд.тонн байна.

Үүнээс: - Хүрэн нүүрс 11млрд.тонн
  • Чулуун нүүрс 7.2 млрд.тонн
  • Коксждог нүүрс 1.8 млрд.тонн

Øèíýýð àøèãëàëòàíä áýëòãýãäýæ áóé òîìîîõîí îðäóóä:
Тугалгатай Хүрэн нүүрс 3 тэрбум, тонн “Тефис майнинг” ХХК
Овоот mолгой Чулуун нүүрс 188 сая.тонн “Соунт гови сэнтс” ХХК
Хөшөөт Чулуун нүүрс 87.5 сая.тонн “Мон-Эн-Ко” ХХК
Гацуурт Алт 58 тонн “Бороо гоулд” ХХК
Баян айраг Зэс 250 мян.тонн “QGX” ХХК


Манай улс жилд 8.5 сая.тн нүүрс олборлодог Экспортонд 2.5 сая.тн
  • ДЦС-д 3 сая.тн
  • Халаалтын зууханд 1 сая.тн
  • Айл өрхөд 0.8 сая.тн
  • Бусад хэрэгцээнд 0.2 сая.тн òус тус борлуулж нүүрсийг ямар ч боловсруулалтгүй түүхийгээр хэрэглэж байна.



Нүүрс гүнзгий боловсруулах технологи:

Í¿¿ðñèéã ò¿¿õèéãýýð àøèãëàõ ѪЪà ¯Ð ÄÀÃÀÂÀÐ:
  • Агаарын бохирдол гамшигийн түвшинд хүрсэн
  • Нүүрс хэрэглээний эдийн засгийн үр ашиг доогуур
  • Хэрэглээний үед механик, химийн дутуу шаталт ихтэй тул хаягдал ихтэй
  • Зуухны ашигт үйлийн коэффициент бага (38-40%)
  • Тээврийн зардал өндөр
  • Түлшний хувийн зарцуулалт их.

Èéìýýñ:

  • Байгалийн нөөцийн ашиглалтын үр ашгийг дээшлүүлж боловсруулалт хийх замаар аль болох хаягдалгүй иж бүрэн үр дүнтэй ашиглах.
  • Хүрээлэн байгаа орчинд хоргүй, үр ашигтай, экологийн цэвэр технологи нэвтрүүлэх хэрэгтэй байна.



Нүүрсийг гүн боловсруулж ашиглах үндсэн технологиуд

  • Áаяжуулах технологи
  • Áрикетлэх технологи
  • Õагас коксжуулах технологè
  • Êоксжуулах технологи
  • Õийжүүлэх технологи
  • Øингэрүүлэх технологи
  • Ýрчим хүч технологийн аргаар боловсруулах технологи
  • Нүүрс-ус мазутын эмульс бэлтгэх
  • Нүүрснээс төрөл бүрийн сорбент бэлтгэх



Нүүрс брикетлэх технологи

ÇÎÐÈËÃÎ

  • Нунтаг нүүрсийг бүхэллэгжүүлэх
  • Хэрэглэгчийн стандартад нийцүүлэх
  • Зуухны АҮК-г нэмэгдүүлэх
  • Тээврийн зардлыг хэмнэх
  • Утаагүй түлш үйлдвэрлэх
  • Нэгэн жигд хэлбэр хэмжээтэй болгох
  • Механик хаягдалгүй болгох
  • Үнс бургиж тоосрохгүй байх
  • Технологийн зориулалтаар



Нүүрс брикетлэх

 Нүүрсийг брикетлэх процесс нь тодорхой хэмжээний даралтан доор сэвсгэр үйрмэг нунтаг материал нягтрах чанар дээр үндэслэсэн байна.

 Гаднаас тодорхой даралт үзүүлэхэд нүүрсний жижиг мөхлөгүүд нь өөр хоорондоо нягт ойртон чөлөөт валентын группууд Вандер Вальсийн хүчээр холбогдож нягт цул хэсгийг (шахмал) үүсгэнэ.

 Нүүрс брикетлэхэд олон төрлийн хүчин зүйлс тухайлбал чийглэг, мөхлөгийн хэмжээ, пресний даралт, нүүрсний чанар, барьцалдуулагч бодисын хэмжээ нөлөөтэй байдаг. Эдгээр үзүүлэлтийг нүүрсний төрөл бүр дээр туршилтын аргаар оновчлон гаргаж авдаг.



À× ÕÎËÁÎÃÄÎË:

 Дэлхийн бусад орнуудын практикаас үзэхэд ахуйн түлшний хэрэгцээг шахмал түлшээр хангаж ирсэн нь экологи, эдийн засаг, нийгмийн өндөр ач холбогдолтой болох нь амьдрал дээр нэгэнт нотлогджээ.

 Шахмал түлшний онцлог бол хэрэглэгчийн эрүүл ахуйн соёлд нийцсэн, дулаан техникийн шаардлагыг хангасан, зуухны ашигт үйлийн коэффициент өндөр, нүүрстэй харьцуулахад хадгалалт, ашиглалтын үед хаягдал гардаггүй хүрээлэн байгаа орчин, экологид сөрөг нөлөө багатай гэдэг утгаараа олон давуу чанартай юм.



¯ÍÄÑÝÍ ÒÅÕÍÎËÎÃÈÉÍ ÒªÐªË

 Холбогч материалтай брикетлэх

 Холбогч материалгүй брикетлэх

 Термо брикетлэх (дулааны боловсруулалттай)



ÎËÎÍ ÓËÑÛÍ ÒÅÕÍÎËÎÃÈ

 Утаагүй брикет үйлдвэрлэх Японы технологи

 Утаагүй брикет үйлдвэрлэх Àíãëèéí технологи



Утаагүй брикет үйлдвэрлэх Японы технологи

Японы HASHIMOTO SANGYO технологи:

Энэхүү утаа, үнэргүй нүүрсэн брикет үйлдвэрлэх арга нь дэлхийд тэргүүлэх технолгийн нэгэнд тооцогдож байгаа ба Япон улсад 1963 оноос эхлэн одоог хүртэл 5 үйлдвэр үр ашигтай ажиллаж байна. Үүнтэй ижил технологиор АНУ, Филлипин, Индонез, Герман зэрэг орнуудад 1990 - ээд оноос хойш хэд хэдэн утаагүй түлшний үйлдвэр шинээр баригдан ажиллаж байна.

Энэ технологийн онцлог нь бүх төрлийн нүүрснээс гадна бусад шатах хатуу материалуудыг карбонжуулж утаагүй, үнэргүй өндөр илчлэгтэй түлш болгохоос гадна завсарын дайвар бүтээгдэхүүнээр давирхай, мазут, шатдаг хий гаргаж авдгаас гадна дулааны боловсруулалт хийхдээ гадны эрчим хүч шаарддаггүй завсарын бүтээгдэхүүн болох шатах хийгээ ашигладаг тул хамгийн хэмнэлттэй технологид тооцогддог.

Ийм учраас энэхүү технологийг Монголд нэвтрүүлэх нь зүйтэй áà òåõíëîгийн зарчмын схемийг доор үзүүлэв.



Утаагүй брикет үйлдвэрлэх Английн технологи

Англи улсад хамгийн анх удаа утаагүй нүүрсэн брикетийг үйлдвэрлэж эхэлсэн байдаг. 1956 онд дэлхийн анхны “Цэвэр агаарын хууль”-ийг Английн парламент баталсан нь утаагүй түлшний технологийг эрчимтэй хөгжүүлэх үндэслэл болсон юм.

Англи улсад жилд 10 сая тонн утаагүй брикет үйлдвэрлэж, нэг тонн утааг¿й брикет 108 фунт стерлинг үнэтэй байна.



1 тонн нүүрснээс:

 670-700 кг утаагүй түлш

 70-80 литр давирхай

 бага илчтэй 708 м3 шатах хий гарган авдаг.





Нүүрс хийжүүлэх

Хатуу түлшийг хийжүүлнэ гэдэг нь түлшний органик массыг агаар, усны уур, хүчилтөрөгчийн оролцоотойгоор тодорхой нөхцөлд шатааж хийн төлөв байдалд хувиргах дулааны процесс юм.

Энэ процесс нь нүүрсний шаталт ба бүрэн бус исэлдэлт дээр үндэслэгдэнэ. Үүнд нүүрсний нэг хэсэг нь процессийн үед шатаж дулаанаар хангах ба нэг хэсэг нь исэлдэн устөрөгч ба нүүрстөрөгчийн исэл, бусад хий үүсдэг.

Нүүрснээс гарган авсан шатах хийн бүтэц нь ашиглаж байгаа нүүрсний хими, физик чанар ба процессийн нөхцөлөөс ихээхэн хамаарна.

Орчин үед нүүрс хийжүүлэх талаар маш олон арга технологи боловсрогдон үйлдвэрт нэвтэрч байна.



Í¿¿ðñ õèéæ¿¿ëýõ àðãóóä

 Ëóðãèéí àðãà

 Âèíãëåðèéí àðãà

 Компперс-Тотцекийн арга

 Óóðõàéí ã¿íä äàëä àðãààð í¿¿ðñ õèéæ¿¿ëýõ



 Лургийн арга нь өндөр даралтан доор явагдах ба бүтээмж ихтэй, шатах хий 10% хүртэл метан агуулна. Энэ аргаар гол төлөв том ширхэгтэй нүүрс хийжүүлж ахуйн ба технологийн зориулалттай хий үйлдвэрлэдэг.

 Винклерийн арга нь ердийн агаарын даралтанд нунтаг нүүрсийг буцламтгай үед хийжүүлэх процесс юм. Дутагдалтай тал нь метан хийн агуулга бага (1-5%) байна.

 Компперс-Тотцекийн арга нь бүх төрлийн нүүрсийг хийжүүлж болдог онцлогтой ба бүтээмж өндөртэй цагт 5000 м3 хий үйлдвэрлэх боломжтой.

 Уурхайн гүнд далд аргаар нүүрс хийжүүлэх процесс нь маш олон талын ач холбогдолтой өртөг зардал хэмнэх процесс боловч процессийг удирдах боломж хүнд, бага илчлэгтэй хий гардаг. Ашиглалтын олборлох нөхцөл хүндэрсэн (манай налайхын уурхай мэт) газарт уурхайн гүнд хийжүүлэх процессийг ашиглах нь тохиромжтой.

Нүүрсийг хийжүүлэн цахилгаан үйлдвэрлэх нь À× ÕÎËÁÎÃÄÎË

 Экологид үзүүлэх сөрөг нөлөө хамгийн бага

 Ашигт үйлийн коэффициент өндөр

 Түлшний сонголт өргөн

 Ус маш бага зарцуулдаг

 Хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэнэ

 Метанол, хүхрийн ба цууны хүчил азотын бордоо гарган авах хими болон синтезийн үйлдвэрлэл хөгжүүлэх боломжтой




Нүүрс коксжуулах технологи

Нүүрс коксжуулах зорилго

 Илч өндөртэй коксон металлургийн түлш гарган авах

 Коксын хий гарган авах

 Шингэн бүтээгдэхүүн давирхай гарган авах

 Нүүрсний чанарыг сайжруулах

 Экологийн цэвэр түлш гарган авах

 Утаагүй түлш гарган авах

 Нүүрсний механик ба дулаан тэсвэрлэх чадварыг дээшлүүлэх

 Нүүрсийг хагас коксжуулах процесс 450-650 ° С-д явагдах ба коксжих процессийн эхний шат юм. Хагас коксжуулалтын үр дүнд хагас кокс, давирхай, шатах хий зэрэг бүтээгдэхүүн гардаг.

 Хүрэн нүүрсийг хагас коксжуулахад

11-22% шатах хий

8-12% давирхай

60-65% хагас кокс тус тус гардаг.

Нүүрс коксжуулах процесс 900-1200°С температурт явагдах ба энэ процессийн үед

- кокс 73-78%

- коксын хий 15-18% гарна.

Коксын хийн гарц 1 тонн хуурай нүүрснээс 300-320м3 байна.

Коксын хийн илчлэг 4200-5500 ккл/м3



Коксын хийг хөргөн цэвэрлэж боловсруулснаар

 Давирхай 2.5-4.5%

 Перогенетик ус 2-4%

 Түүхий бензин 0.1-1.1%

 Хүхэрт нэгдлүүд 0.2-1.5%

 Аммиак 0.25-0.4% òус тус гарган авах боломжтой байдаг.



Таван толгойн нүүрсийг коксжуулсан урьдчилсан дүнгээс үзэхэд

 Кокс 76%

 Давирхай 4.5%

 Коксын хий 18.5%

 Аммиак 0.4%

 Перогенетик ус 5% гарч байна.



Таван толгойн 2 сая тонн нүүрсийг коксжуулахад

 Кокс 1сая тонн

 Давирхай 45000 тонн

 Перогенетик ус 50000 тонн

 Бензин 15000 тонн

 Коксын хий 350сая м3


Коксын давирхай боловсруулбал

• Бензин 3600 тонн

• Соляркийн тос 5400 тонн

• Мазут 11250 тонн

• Гудрон 24750 тонн гаргах боломжтой.



Нүүрс шингэрүүлэх технологи

Орчин үед нүүрс шингэрүүлэх чиглэлээр судалгаа туршилт явуулдаг олон орон байгаагийн дотроос АНУ, ГЕРМАН, ӨАБНУ, ЯПОН, ОХУ зэрэг орнууд гол байрыг эзлэж байна. Эдгээр орнуудад боловсрогдсон 30 гаруй технологи байгаа боловч эдгээрийг үндсэн 3-н төрөл, 3-н ангилал, 2 дэд ангилалд хувааж болох юм.

I. Гурван төрөл нь

- Нүүрсийг энерготехнологийн аргаар боловсруулах

- Нүүрсийг шингэрүүлэх аргаар боловсруулах

- Нүүрсийг пиролизийн аргаар боловсруулах

II. Нүүрсийг шингэрүүлэх 3 ангилал

- Ïèðîëèç

- Ãèäðîãåíèçàöèÿ (шууд)

- Ôèøåð-Òðîïøèéí (шууд бус )

III. Нүүрсийг шууд шингэрүүлэх 2 дэд ангилал

- Шууд задлан шингэрүүлэх

- Шууд уусган шингэрүүлэх


Нүүрсийг баяжуулах технологийн дэлхийн чиг хандлага,

Нүүрс баяжуулахын ач холбогдол

 Нүүрсэн дэх органик бус механик хольцыг цэвэрлэн, таваарын нүүрсний илчлэгийг дээшлүүлж, үнслэгийг бууруулна.

 Нүүрсийг баяжуулснаар түүнийг тээвэрлэх, цахилгаан станцуудын нүүрс ангилах, үнс зайлуулах үйл ажиллагааны зардлыг багасгана.

 Цаашид нүүрсийг хагас коксжуулах, коксжуулах, брикетлэх, хийжүүлэх болон химийн үйлдвэрүүдийн зайлшгүй техникийн нөхцөл болно.



Нүүрсний баяжигдах чанар

 Баяжуулалтын бүтээгдэхүүнүүд (баяжмал, завсрын бүтээгдэхүүн, хаягдал)-ийн технологийн үзүүлэлтийг тухайн бүтээгдэхүүн дахь үнсний агуулгаар тооцдог.

 Фракцийн шинжилгээг үндэслэн (Баяжицын Анригийн муруй, М-муруй гэх мэт) завсрын бүтээгдэхүүний гарцын хэмжээгээр нүүрсний баяжигдах чанарыг тодорхойлдог.

 Завсрын бүтээгдэхүүний гарц бага байх тусам тухайн нүүрс амархан баяжигддаг гэж үзнэ.



Нүүрсийг баяжуулах технологи

Нүүрс баяжуулах технологийг 2 хуваана:

1. Хуурай арга

• Аэро сепаратор

• Аэро тунаах машин гэх мэт

• Нойтон арга (Гравитацын аргууд)

• Тунаах

• Хүнд орчны сепаратор

• Усан болон хүнд орчны гидроциклон

• Мушгиат сепаратор

• Сэгсрэх ширээ

• Флотаци гэх мэт



Нүүрсийг баяжуулах хуурай арга

Нүүрсний хуурай аргаар баяжуулах техник, технологи өнгөрсөн зууны дунд үед нэлээд эрчимтэй хөгжиж байсан ба АНУ гэхэд л 1965 онд 25 сая тн нүүрсийг хуурай арга хэрэглэн боловсруулж байсан байна. Мөн тэр үед Англи, Канад, ЗХУ-д нийт боловсруулж буй нүүрсний 30 хүртэлх хувийг хуурай аргаар баяжуулж байсан.



2. Нүүрсийг баяжуулах нойтон арга (угаах)

 Гравитаци, флотацийн аргууд

 1 тонн нүүрс баяжуулахад ойролцоогоор 100-200 литр ус хэрэглэнэ.

 Дэлхийд бараг 2500-аад нүүрс баяжуулах үйлдвэр ажиллаж байна.

 Хятад, АНУ, Австрали, Энэтхэг зэрэг улсуудад өндөр хүчин чадалтай нүүрс баяжуулах үйлдвэрүүд шинээр ашиглалтанд орохын зэрэгцээ хуучин баяжуулах үйлдвэрүүдийн техник технологийг боловсронгуй болгож байна.

No comments:

Post a Comment